Автобусанд маргаашнаас эхлэн зөвхөн картаар зорчино

Нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцгийг хурааж дөрөвдүгээр сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэн мөнгөөр биш зөвхөн картаар  зорчуулах юм. Энэ тухай Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс иргэдэд хэвлэл мэдээлийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хийсэн. Нийтийн тээврийн хэрэгсэлд картаар зорчдог болоод багагүй хугацаа өнгөрсөн ч зарим иргэдийн хувьд бэлэн мөнгөөр зорчсоор байгаа юм. Гэхдээ бэлэн мөнгөөр зорчиж байгаа иргэдийн дундаас канондсон боон дутуу мөнгө хийх, 500 болон 1000 төгрөгийн дэвсгэртийг урж хийх үйлдэл ихээр гарах болсон. Ингэснээр нийтийн тээвэрийн байгууллагууд тодорхой хэмжээний алдагдал хүлээгээд байгаа юм. Ийн учир бэлэн мөнгөний хайрцгаас татгалзаж картаар зорчуулах шийдэлд хүрчээ. Тиймээс иргэд зөвхөн цахим картаар нийтийн тээвэрт үйлчлүүлэх эрхтэй болж байна. Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх