Хөршийнхөө цонхоор үсэрч амиа хорложээ

СХД-ийн 20 дугаар хороонд 60 орчим насны эрэгтэй амиа хорлосон хэрэг хоёр хоногийн өмнө гарчээ. Тэрээр “Эрэн хороолол”-д амьдардаг хөршийндөө “СӨХ-оос явж байна” хэмээн худал хэлж ороод улмаар цонхоор нь үсэрч, амиа хорлосон байна. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач тус байрны оршин суугч аж. Тэрээр цонхоор унахдаа хүүхдийн тоглоомын талбайд байрлах тоглоомон дээр унасан байна. “Талийгаач тухайн өдөр хүүхдүүдтэйгээ мудалцсан байж магадгүй хэмээн” ойрын эх сурвалж хэлжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх