#Валютын ханш
# Цаг агаар
Өнөөдөр:
2026-10-06
УЛС ТӨР
НИЙГЭМ
ЭДИЙН ЗАСАГ
ЭНТЕРТАЙМЕНТ
СПОРТ
УЛС ТӨР
НИЙГЭМ
ЭДИЙН ЗАСАГ
ЭНТЕРТАЙМЕНТ
СПОРТ
Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/-өөс өнгөрсөн сарын 2-нд оффшор бүсэд данстай гишүүдийг шалган хариуцлага тооцох тухай тулган шаардах бичгийг УИХ-д хүргүүлсэн. Шаардах бичгийн хариуг Засгийн газар энэ сарын 15-ны өдөр өгөх ёстой байсан ч өгөөгүй учир ийнхүү жагсжээ. Мөн тэд Оффшор бүсэд нэг бүхий 49 хүний 17 тэрбум ам доллартай тэнцэх хэмжээний мөнгө байгаа бөгөөд улс төрчдийн хууль бус үйлдлийг УИХ-аас хууль батлан гаргуулах замаар хамгаалалт тавих гэж байгааг тус зөвлөлийнхөн буруушааж байгаа аж. Эл асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын онцгой чуулганыг хуралдуулах ёстой гэж үзэж байгаа юм. Жагсаалд ирсэн иргэдийн 80 орчим хувь нь 50-аас дээш насныхан байсан юм. Тус жагсаалыг дэмжсэн иргэд 21 аймгийн төв болон дэлхийн томоохон хотуудад жагсаж байгаа аж. Тухайлбал “Оффшорчдын эсрэг нэгдье” жагсаалыг дэмжигчид Унгар улсын Будапешт, Францын Канн, Бельги улсын Антверпен, Брюсель, Сөүлд Монголын элчин сайдын яамны гадаа жагсаж байна. Тэд “Оффшорд байгаа 17 тэрбум долларыг эх орондоо авчиръя”, “Оюу толгой, Ноён уул оффшорт байна” гэх мэт уриа лоозон барьсан байлаа. Жагсаалын үер МАХН-ын туг далбааг барьсан хүмүүс нэлээдгүй зогсож байгааг иргэд “МАХН-ын шоу болон хувирч байна” хэмээн дургүйцэж байсан юм. Харин жагсаалд Н.Энхбаяр ирэхэд “Бид Н.Энхбаярын шоуг хийгээгүй. Энэ жагсаалыг өөрийн PR болгож байна. Ард түмний сэтгэлээр тоглож ханахгүй байна уу?” гэж уурлах иргэд нэлээдгүй байсан юм.
Белгийн вант улсад ч дэмжин идэвхтэй оролцлоо.
М.Мишээл
Share
Tweet
Хөршийнхөө цонхоор үсэрч амиа хорложээ
Өмнөх нийтлэл
Т.Тогтмаа: ТҮЦ эрхлэгчдэд учирсан хууль бус үйл ажиллагааны хохирлыг Нийслэлийн захирагчаар төлүүлнэ
Дараагийн нийтлэл
Сэтгэгдэл үлдээх
Cancel reply
ШИНЭ МЭДЭЭ
ТРЕНД МЭДЭЭ
Хөдөлмөр хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгосныг хэрэгжүүлэхийг Засгийн газраас...
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
13 жилийн ял авсан Л.Бямбасүрэн нарыг шүүх хурал болж байна
Монгол Улсад 841,506 жуулчин иржээ
Г.Дамдинням сайд "Загнуулан барин үйлчлэх албагүй" хэмээн турхирч явна
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрчээ
Туркийн үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлыг хүлээн авч уулзав
Мансууруулах бодистой холбоотой 190 хэрэгт 278 хүнд яллах дүгнэлт үйлджээ
Хөдөлмөр хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгосныг хэрэгжүүлэхийг Засгийн газраас...
Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
"Алдсан мөнгийг тань олж өгнө” хэмээн хохирсон хүмүүсийг дахин урхидах нь ихэсчээ
Г.Дамдинням сайд "Загнуулан барин үйлчлэх албагүй" хэмээн турхирч явна
Сэтгэгдэл үлдээх