Д.Трамп: шаардлага гарвал АНУ Хойд Солонгосын үйлдэл дээр дангаараа ажиллах болно

Вашингтон (CNN). АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Хятад улс нөхцөл байдлыг эргүүлж, нааштай шийдэж чадахгүй бол Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг АНУ дангаараа хариуцах болно” гэдгээ ”Financial Time” сонингийн ням гарагийн дугаарт өгсөн ярилцлагандаа дурджээ. Трампын засаг захиргаа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн занал хийлсэн асуудал дээр анхаарч, санаа зовсоор ирсэн. АНУ-ын ерөнхийлөгч энэ долоо хоногийн сүүлчээр БНХАУ-ын дарга Си Зинь Пинийг хүлээн авч уулзахаас өмнө энэхүү мэдэгдлийг хийжээ.

М.Мишээл

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл үлдээх