Эцэг, эхийн хараа хяналтгүйгээс хүүхэд зам тээврийн осолд өртсөөр байх уу?

ЧД-ийн нутаг 39-р сургуулийэн зүүн замд Tiida маркийн автомашины жолооч Э нь амины T.Highlander, амины T.Mark-X маркийн автомашинуудтай мөргөлдөж, жолооч Э-н амь нас хохирч, нэг зорчигч гэмтсэн. Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс урагш 30 км-т шороон замд Yav-150 маркийн мотоцикль онхолдож, жолооч Г-н амь нас хохирсон хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гурван тэс сум дахь Цагдаагийн тасагт шалгаж байна.
2017 оны 4-р сарын 03-ны өдөр гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 316 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 238 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 10, мөргөлдсөн 8 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 6 хүүхэд өртсөнийг шалгалтын ажиллагаа явуулж байна. Сурагчдын амралт тохиож байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд гадаа тоглох, унадаг дугуй, роликоор зам орчинд хөдөлгөөнд оролцох, мөн эцэг эхийн хараа хяналт муу байгаагаас шалтгаалан зам тээврийн осолд өртсөөр байна. Бага насны хүүхдүүд сониуч бөгөөд хурдан хөдөлгөөнтэй байдаг тул автомашины урдуур гэнэт гүйж орох нь бий. Иймд бага насны хүүхэдтэй хамт яваа эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, автомашин ойртон ирж яваа тохиолдолд хүүхдийнхээ гараас хөтлөх буюу тэврэх, аюулгүй газар хүргэх, танб хүүхэд хаана, хэнтэй байгааг хянах, замын ойролцоо болон зам дээр тоглуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх