
Бид өмнө нь цагдаагийн таван ажилтан авто угаагын газрын ажилтаныг зодсон тухай мэдээлж байсан. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Formula F1” автомашин угаалгын газарт өнгөрөгч гуравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө болсон хэрэгт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А-д эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцон, 72 цаг саатуулж, МБА-ны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.
Хэргийг шалгах явцад автомашин угаалгын газарт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А, Замын цагдаагийн албаны цагдаа, зохицуулагч Д нарын цагдаагийн алба хаагч, бусад энгийн иргэн байсан нь тогтоогджээ. Тэд машинаа угаалгахаар “Formula F1” автомашин угаалгын газарт ирсэн байсныг авто угаалгын газарт байсан гэрч мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх