Өнөөдөр “Жи тайм” компанид элсэгчдийн төлөөлөл гэх хүмүүс уг асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Гэхдээ “Жи тайм” сүлжээг өмгөөлж хаацайлсан өнгө аясаар хурлыг зохион байгуулсан гэхэд хилсдэхгүй. Тус компани Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, улсад татвараа төлж, бараг л цэвэр шударгаар ажиллаж байхад нь цагдаагийн байгууллагаас компанийн үйл ажиллагааг зогсоосон хэмээн хурал зохион байгуулагчид хэлж байлаа. Үүнийг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлж, компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан бол элсэгчид мөнгөө аваад, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх байсан юм хэмээн гомдоллов. Ерөнхийдөө дахин хүн элсүүлээд л яваад байсан бол хэвийн ажиллаад байх байсныг нь цагдаа нар зогсоочихож. Өөрөөр хэлбэл, эхэлж луйвардсан хүндээ дараагийнхаа луйвардсан мөнгийг өгөөд л явах байж. Хохирогчдын төлөөлөл гэж өөрийгөө хэлсэн Н.Тогоонхоролын хувьд компанийн үйл ажиллагааг буруу гэж үзэж байсан бол Улсын бүртгэлийн газар анхнаасаа бүртгэхгүй, татвар төлүүлэхгүй байсан. Төр үйл ажиллагааг нь хүлээн зөвшөөрч, “Жи тайм” компанид элссэн хүмүүс бүх дүүргийн татварын хэлтэст авсан мөнгөнийхөө хэмжээгээр татвар төлж явсан. Хэрэв энэ компанийн үйл ажиллагаа буруу, хууль зөрчиж байгаа бол компанийн ажилчдаас татвар авахгүй, үйл ажиллагааг нь шууд зогсоох эрх нь төрд байгаа гэж ундууцав. Мэдээж хэрэг төр төрийн цагдаа буруутай үйл ажиллагаа явуулсныг нь мэдсэн учир зогсоосон байж таараа. Мөн татварын хувьд бол орлого ашиг олсон бол төлөх ёстой. Үүнд буруу зүйл алга. Компанид элссэн иргэд ах дүүгээсээ зээл авч, эхнэр нөхөр, хамаатан саднаа татан оролцуулсан байдаг. Багадаа л 30-192 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн мэдээлэл бий. Сүүлд элссэн хүмүүсийн хувьд нэг ч төгрөг авч чадаагүй гэнэ. Гэхдээ та “Жи тайм”-аас урамшуулал бол хохирогч биш хэмээсэн. “Жи тайм” компанид 2016 оны арваннэгдүгээр сарын 11-нд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл олгожээ. Өнгөрсөн хугацаанд тус компани нэг тэрбум 250 сая төгрөгийн татварыг улсад төлсөн бололтой. Ийнхүү сүлжээний бизнесийнхэн мэдээлэл хийлээ. Гэхдээ хэлж ярьж байгаа нь нэг л дэгэн, догонтой байна. Тиймээс хохирогч гэсэн нэрийн ард нуугдсан Жи таймынхан гэж харахад хүргэсэн юм. Тэд удахгүй тэмцлийн өөр хэлбэр сонгоно гэдгээ энэ үеэр дуулгасан. Ер нь, хохирогчдын эрх ашгийн төлөө юу, эсвэл гэсэн бодол ч төрж байсныг нуух юун. Ямартай ч үйл явдал цааш хөвөрнө. Тухайн үед асуудал ямар өнцгөөр илэрхийг харах үлдлээ. М.Мишээл

Сэтгэгдэл үлдээх