
СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр 19 настай залууг 26 удаа хутгалж амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн гэгдэх Б-д холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Тэрээр 19 настай оюутан залуугийн амийг бүрэлгэсэн хэргээ хүлээхгүй талийгаач залуу өөрийгөө 26 удаа хутгалж хөнөөсөн гэдэг мэдүүлгийг өгсөн байна. Б нь өмнөх шүүх хуралд ялалт байгуулж байсан ч дээд шүүхээс хэргийг анхан шатны мөрдөн байцаалтанд буцаасан юм. Талийгаач залуугийн ээж Т. Дамдинсүрэн “Шүүхээс шударга шийдвэр гарна гэдэгт итгэж байгаа. Хэрэв шүүх шударга бус шийдвэр гаргавал амийг амиар солиход бэлэн байгаа” гэж хэллээ.
Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх