
Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд гранат дэлбэрч дадлага сургууль хийж байсан хоёр албан хаагч нас барж, найман хүн шархаджээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, тэд марш тактикын тэмцээний бэлтгэл хийж байсан бөгөөд нас барсан хоёр хүний нэг нь офицер нөгөө нь ахлагч байсан ажээ.
Одоогоор хэргийн газрыг хууль хяналтын байгууллага болон ЗХЖШ-аас томилогдсон шуурхай комисс шалгаж байгаа бөгөөд шархдсан цэргүүдэд цэргийн төв эмнэлэг яаралтай тусламж үзүүлж, хоёрт нь хагалгаа хийжээ.
Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх