
ЧД-ийн нутаг “Хүчит шонхор” захын баруун замд T.Pruis маркийн автомашины жолооч 9 настай сурагч Т-г мөргөж гэмтээсэн байна. Одоогоор хүүхэд ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна. Мөн СБД-ийн нутаг Дамбын замд H.Porter маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 6 настай О-г мөргөж гэмтээжээ. Хичээлээ тараад явж байсан бага насны хүүхдүүдийг мөргөж гэмтээсэн жолооч нарын хэргийг шалгаж байгаа аж.
Иргэд гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ амралт зугаалгаар явах үедээ хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдүүд гадаа тоглох, унадаг дугуй, ролик, скутерээр зам дээр болон замын ойролцоо тоглох, эцэг эх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд холбогдож гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцож байгаад 2 хүүхэд осолд өртөж, гэмтсэн байна. Иймд эцэг эх та хүүхдээ хаана тоглож байгаад хяналт тавих, хүүхдээ замын ойролцоо болон зам дээр тоглуулахгүй байх, хараа хяналтаа сайжруулах, хүүхдийнхээ тоглох талбайг автозамаас тусгаарлаж аюулгүй байдлыг нь хангахыг ЗЦГ-аас зөвлөж байна.
Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх