Баянзүрх дүүрэгт дахин сонгууль болно

Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 21 тоот тогтоолд Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ажиндайн Эрдэнэсайхан Сонгуулийн хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон тул төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргажээ.
Тус тогтоолд 10 дугаар хороонд 2017 оны 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт дахин сонгууль явуулахаар товлосон байна.
М.Мишээл
Сэтгэгдэл үлдээх