
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сард болохтой холбогдуулан өнөөдрөөс /2017.04.28н/ эхлэн шилжилт хөдөлгөөнийг орон даяар зогсооно.
Сонгуулийн нэгдсэн хуулинд заасанчлан энэ сарын 28-наас эхлэн иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг хааж байна. Сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр буюу ирэх зургадугаар сарын 27-ноос шилжилт хөдөлгөөнийг сэргээн хуучин хэвэнд нь оруулах юм.
М.Мишээл
Сэтгэгдэл үлдээх