СБХ-ийн 29-р тусгай дунд сургуульд үүсээд байгаа нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар тус сургуулийн багш, сурагчид нар өнөөдөр 12 цагаас БСШУСЯ-ны сайдыг уулзахыг шаардан жагсаал хийнэ. Сургуулийн багш нар сурагчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг, дохионы хэлээр хичээлээ заадаггүй гэх зэрэг асуудлууд нийгэмд бухимдал төрүүлээд байгаа юм. Дээрх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, үнэнийг эцэслэн тогтоогоогүзй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн мэт ярьж, ТББ-ууд хэвлэлийн бага хурал хийснийг буруушааж байгаа ажээ. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдлын талаар төрийн бус байгууллагууд мэдээлэл хийх үеэр 50 жилийн бугшсан ёс бус үйлдэл гэдгийг хэлсэн юм. Тэд ч үүнийг мэддэг байсан гэсэн юм. Гэвч тухайн төрийн бус байгууллагууд эдгээр сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой байгуулагдсан ч өнөөдрийг хүртэл энэ тухай дуугарч байгаагүй. Мөн тэдний эрх ашгийг хамгаалах үүднээс цагдаа, хуулийн байгууллагад хандаагүй нь асуудал юм. Гэтэл ийм бусармаг үйлдлийг байгаа гэдгийг мэдсээр байж олон жил нууж явсан атал өнөөдөр сэтгүүлчдийн ил гаргаж, олон нийтийн анхааралд оруулсан уг асуудлын тухай хэвлэлийн бага хурал хийж байгаа нь цагаа олоогүй үйлдэл байлаа. Өөрөөр хэлвэл мэдсээр байж тэд нар нуун дарагдуулж 50 жил болгосон гэхэд хэлсдэхгүй. Мөн иргэдийн анхаарлыг татаж байгаа энэ асуудлаар ТББ-ууд “шоу” хийж өөрсдийгөө сурталчилахыг оролдож байгаа юм. Т.Сайхан  

Сэтгэгдэл үлдээх