Д.ТРАМП ХОЙД СОЛОНГОСЫН ҮЙЛДЛИЙГ БУРУУШААВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын баллистик пуужин туршсан явдлыг буруушаав.
Тэрбээр твиттер хуудсандаа “Умард Солонгос өнөөдөр пуужин харвасан боловч амжилтгүй болсон. Хятад улс болон тус улсын нөлөө бүхий ерөнхийлөгчийн хүсэлтийг хүндлэн үзсэнгүй, үнэхээр тоогүй хэрэг!” гэж бичжээ.
Умард Солонгосын үйлдлүүдийг зогсооход Хятад улс тодорхой үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байгаагаа Трамп удаа дараа илэрхийлсэн билээ.
АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын мэдэгдсэнээр, Сөүлийн цагаар өглөөний 5:30 цагт Пхеньянаас хойд зүгт орших Өмнөд Пёнган аймгийн нутаг дэвсгэрээс пуужин хөөргөсөн боловч уг пуужин Умард Солонгосын нутаг дэвсгэрээс гарч чадалгүй дэлбэрсэн байна.
Сэтгэгдэл үлдээх