Та айлын хэд дэх хүүхэд вэ?

Та гэр бүлийнхээ ууган, ухаантай хүүхэд нь үү? эсвэл хамгийн бага эрх хүүхэд нь уу? Сүүлийн үед айлын хэддэх хүүхэд болж төрсөнтэй холбоотой сонирхолтой асуудлууд шинжлэх ухааны анхаарлыг ихэд татаж байна. Ихэнх хүмүүс төрсөн дараалал нь тухайн хүүхдийн ааш зангийн онцлогыг харуулдаг гэж ойлгодог боловч шинжлэх ухаан тийм биш гэдгийг баталдаг. Тухайлбал Leipzig-ын Их сургуулийн судлаачид АНУ, Англи, Германд 20.000 орчим хүмүүсийн дунд судалгаа хийж судалгаагаар хүмүүсийн хэр илэн далангуй, ууртай, сайхан ааштай, шударга, уран сэтгэмжтэй болохыг нь сорьсон. Эрдэмтэд судалгааны үр дүнг төрсөн дараалалтай харьцуулахад тэдний зан аашны ялгаа харагдаагүй харин сүүлийн хүүхдээс ууган хүүхдүүд нь илүү ухаантай байгааг олж харжээ. Өөрөөр хэлбэл ууган хүүхдүүд айлын хоёр дахь хүүхдүүдээс ойролцоогоор 1,5 оноогоор илүү өндөр IQ-тай байсан байна. Мэдээж бүх л үед 1,5-аар зөрөхгүй нь тодорхой. Ямартай ч эрдэмтэд дээрх судалгаагаар хоёр хүүхэдтэй айлын эхэнд төрсөн хүүхдүүдийн 60% нь дараагийн хүүхдээс илүү ухаантай байгааг баталжээ. Тэгвэл IQ төрөлхийн байдаг уу эсхүл хөгжүүлдэг юм болов уу? Магадгүй та бүгд IQ-тэй хүмүүс өөрсдөө хөгжүүлсэн байдгыг аль хэдийн сонссон байх. Ухаантай хүмүүсийн 40% нь төрөлхийн байх магадлалтай байдаг. Бид амрахын тулд тайван орчинд байхыг хүсдэгтэй адилхан хүмүүсийн IQ-ын ялгаа нь тухайн орчинтой нь холбоотой байдаг болохоос гентэй нь холбоогүй ажээ. Нэгдүгээрт, айлын ууган хүүхэд дүүгээ төрөхөөс өмнө магадгүй хэдэн сар, хэдхэн жилээр аав ээжийнхээ хайранд умбадаг боловч дүүтэй болсны дараа хүссэнээрээ эрхэлж чадахаа больдог. Учир нь эцэг эхүүд тэднээс илүү их зүйлийг хүлээдэг учраас үргэлж тэднийг бусад хүүхдүүдтэй харьцуулж, өндөр хариуцлага хүлээлгэдэг байна. Айлын том нь дүүгээ халамжлах ёстойгоо ойлгож өөрөө юу сурсан түүнийгээ дүүдээ зааж өгөх учраас үргэлж аливаа зүйлийг сайн сурахыг хичээдэг. Ийм үүрэг, хариуцлага нь тэднийг дүүгээсээ илүү IQ-тай болоход хүргэдэг бөгөөд судалгаагаар илүү IQ-тай гэж дүгнэгдээгүй 40% нь эцэг эхээсээ тийм ч өндөр хариуцлага хүлээж байгаагүй гэсэн үг байна. Эх сурвалж: http://curiousmindmagazine.com/first-born-children/

Сэтгэгдэл үлдээх