Ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан тохиолдолд 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авна

Сайн байна уу? Би 33 настай. Манай байгууллага орон тооны цомотгол хийгээд нилээд хэдэн хүнийг ажлаас нь халсан. Одоо ажилгүй байгаа. Би ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй юу?
  • Сайн байна уу? Та ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан тохиолдолд 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авна. Ажилтан байгууллагаасаа гэнэт халагдсаны тэтгэмж авсан бол уг тэтгэмжийн хугацаа дууссаны дараа өдрөөс ажилгүйдлийн тэтгэмжийг тогтоож олгоно. /Нийгмийн даатгалын сангаас/
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2.1. Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ. Даатгуулагчийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ ямар байх ёстой вэ? Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3.1. Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас доорх хувь хэмжээгээр тооцож олгодог. Шимтгэл төлж ажилласан хугацаа Тэтгэмж бодох хувь хэмжээ /хувиар/ 5 хүртэл жил 45% 60 сар ажилласан байх 5-10 хүртэл жил 50% 61-120 сар ажилласан байх 10-15 хүртэл жил 60% 121-180 сар ажилласан байх 15, түүнээс дээш жил 70% 181 сараас дээш ажилласан байх Тэтгэмж авах хугацаа Ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд 76 хоногийн тэтгэмжийг авна. Ажилтан байгууллагаасаа гэнэт халагдсаны тэтгэмж авсан бол уг тэтгэмжийн хугацаа дууссаны дараа өдрөөс ажилгүйдлийн тэтгэмжийг тогтоож олгоно. Тэтгэмж авах өргөдөл хэрхэн гаргах вэ? Даатгуулагч ажил олгогчтой тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана. Өргөдлийг ямар хугацаанд шийдвэрлэх вэ? Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийднэ. Тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх материал Ажлаас халагдсан тушаал /эх хувь/; Нийгмийн даатгалын дэвтэр хуулбарын хамт; Иргэний үнэмлэх хуулбарын хамт; Тэтгэмж авахыг хүссэн тухай өргөдөл; Тэтгэмж олгох Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 удаа тооцож олгоно. Б.Алтангэрэл  

Сэтгэгдэл үлдээх