- 30 хувь хүртэлалдсан ажилтанд- 5 сар,
- 31-50 хувь алдсан ажилтанд- 7 сар,
- 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд -9 сар,
- 71 хувиас дээш алдсан ажилтанд- 18 сар
Та ажилдаа ирэх, очих замд болон албан томилолтын хугацаандаа осолд орох нь үйлдвэрлэлийн осол мөн

2017 оны байдлаар үйлдвэрлэлийн 383 осол бүртгэгдэж, 48 хүн амь насаа алдаж, 25 хүн тахир дутуу болж, 325 хүн хөдөлмөрийн чадвараа түр алджээ. Эндээс үзвэл Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал тулгамдсан хэвээр байгаа юм. Үйлдвэрлэлийн осол гэдгийг иргэд ажилтан ажлаа хийх явцдаа осолд орохыг хэлдэг гэж ойлгодог. Харин үйлдвэрлэлийн осол гэдэгт зөвхөн ажлын байран дээрээ бус ажилдаа ирэх, очих замд болон албан томилолтын хугацаандаа өртсөн ослыг ч хамруулан хэлдэг.
Засгийн газрын 2000 оны 107-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг судлан бүртгэх дүрэм”-д үйлдвэрлэлийн осолд тооцох бүх тохиолдлуудыг тусгайлан заасан байдаг аж.
Үүнд:
А. Ажилтан ажлын үндсэн ба туслах байранд, эсхүл албан томилолтоор, мөн гэрээ, хэлэлцээрийн дагуу бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, тэрчлэн ажлын байр, нэгж, салбарын хооронд байнга явж ажлаа гүйцэтгэгч ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байгаад өртсөн осол;
Б.Ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэгч ажлын байрандаа амарч байх, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхлэн цэгцлэх, ажлын хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед гарсан осол;
В. Ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа өртсөн осол (энэхүү ослыг тогтоохдоо тухайн ажилтны гэр, ажлын байр хоорондын чиглэл, цаг хугацааг үндэс болгоно);
Г. Үндсэн ажлаа гүйцэтгэх үедээ байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн хорт бодисын нөлөөлөл, түүнчлэн хорхой шавьж, мал, амьтны халдлагад өртсөнөөс үүссэн осол;
Д. Гоц халдварт өвчний голомтод ажиллаж байхдаа өртсөн осол.
Е. Хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, түүхий эд, материалын бохирдолтоос шалтгаалсан хурц хордлогыг мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцож болно.
Тэгэхээр ажилдаа явж байхдаа осолд өртвөл үйлдвэрлэлийн осолд тооцогдож, зохих нөхөн олговрыг хүртэх эрхтэй юм байна. Гэхдээ уг ослыг тогтоохдоо тухайн ажилтны гэр, ажлын байр хоорондын чиглэл, цаг хугацааг үндэслэдэг аж.
Харин дараах нөхцөл байдал гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй
А. Ажил олгогчийн шийдвэргүйгээр үндсэн үүрэгт ажлаасаа өөр ажил гүйцэтгэж байгаад осолдох;
Б. Ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс осолдох;
В. Ажлын байраа орхиж явсан, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан боловч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг ноцтой зөрчсөнөөс осолдох;
Г. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулахзэргийг тооцохгүй хэмээн заажээ.
Үйлдвэрлэлийн осолд өртсөн бол ямар нөхөн төлбөр олгох вэ?
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь нөхөн төлбөр олгох ёстой.Нөхөн төлбөрийг дараах байдлаар олгохоор хуульд заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлд
Үйлдвэрлэлийн ослийн улмаас
Сэтгэгдэл үлдээх