Зуны хуурай агаар нь бидний арьсанд тодорхой өөрчлөлтийг оруулдаг. Нарны хэт ягаан туяа нь арьс хуурайших мэдрэмтгий болгож сэвхтэх сөрөг үр нөлөөг авчирдаг. Халууцан хөлрөлт үүсэн арьс чийгшил авч тоос шороо кремэнд наалдан бохирдолт үүсгэдэг. Иймд бүх төрлийн арьсанд тохирсон зөвлөмжийг сонордуулъяа.
- Нүүрээ хэрхэн арчлах ёстой вэ?
Зуны саруудад тусгай арьс арчилгаа хэрэгтэй. Зуны улиралд нүүрний арьс маш их хэмжээгээр тослогтож, хөлс их гаран бүсгүй таны хэрэглсэн кремэн дээр тоос шороо наалдаж арьс гүн бохирдож байдаг. Нүүрээ угаах болгондоо гүн цэвэрлэгч ашиглах шаардагагүй. Ихэвчлэн цэвэр усаар угаахад хангалттай.
Байнга гуужуулагч хэрэглэх нь өнгөн арьсийг гэмтээх сөрөг үр дагаварыг дагуулж байдаг.
Зуны улиралд бүх төрлийн арьстай хүмүүс долоо хоногт 2-3 удаа гүн цэвэрлэгээ хийх шаардлагатай байдаг. Батганд өртөмгий арьстай болон хуурай арьстай хүмүүс өндгөөр маск тавих, нимбэгээр арчихад тохиромжтой.
- Цаг агаарын тохиромжтой бүтээгдэхүүн ашиглах
Зуны улиралд тосыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Лосьон болон serum-г түлхүү хэрэглэхэд болно. Нүх агшаагч бүтээгдэхүүнийг зуны улиралд хэрэглэх нь сөрөг үр дагавар үзүүлэх магадлал өндөр байдаг юм.
Тослог арьстай хүмүүсийн хувьд усан суурьтай чийгшүүлэгч тос сайн тохирдог. Тослог арьстай хүмүүсийн хувьд тосон суурьтай чийгшүүлэгч тос хэрэглэх нь батгаших эх үүсвэр болдог. Усан суурьтай чийгшүүлэгч тос нь бүх төрлийн арьсанд тохирдог.
Зуны улиралд хөлөрснөөс болоод арьс нүхжихэд хүргэдэг. Унтахын өмнө арьсаа цэвэрлэсний дараа чийгшүүлэгч тосыг хэрэглэх хэрэгтэй. Өглөө нь чийгшүүлэгч тос хэрэглэсний дараа нарнаас хамгаалах тосыг хэрэглэснээр нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалдаг. Нарнаас хамгаалах тосыг зөвхөн зуны улиралд хэрэглэх биш жилийн 4 улиралд хэрэглэж сурах нь чухал. Манай орны хувьд SPF30 гэсэн нарны тосыг хэрэглэх нь тохиромжтой байдаг.
- Байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх
Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээр арьсаа арчилана гэвэл ташаа ойлголт юм. Таны нүүр хөлрөөд будаг тань урсаад байвал нимбэг болон улаан лоолийн шүүсээр нүүрээ арчиж болно. Хэрхэн бэлдэх вэ? Нимбэг болон улаан лоолийн шүүсээ холин мөс болгон нүүрээ арчина.
Зөвхөн арьсаа арчлах нь өрөөсгөл ойлголт юм. Нарны хэт ягаан туяанд зөвхөн арьс гэмтээд зогсохгүй нүдний ойр орчимийн арьс гүн үрчлээ сууж гэмтдэг учраас мөн адил арчлах хэрэгтэй.
Зуны улиралд нарны шилийг тогтмол хэрэглэж байх ёстой. Нарны шил нь нарны шууд туяанаас нүд орчимийн арьсыг хамгаалдаг.
- Хэт халуун хоол идэхээс татгалзах
Хэт халуун хоол идэснээр арьс тослогтох, батгаших эх үүсвэр болдог. Дулааны улиралд жимс жимсгэнэ, хүнсний ногоог түлхүү хэрэглэхэд тохиромжтой. Зуны улиралд шингэнээ хөлсөөрөө байнга алддаг тул шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Дунжаар хүн өдөрт 8-10 аяга ус хэрэглэж байж шингэнээ нөхдөг.
Б.Алтангэрэл
Сэтгэгдэл үлдээх