Ахуйн хэрэглээний газ үнэрлэсний улмаас амиа алджээ

16-18 насны дөрвөн хүүхэд мансуурсан байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгахад ХУД-ийн 10 дугаар хороонд оршин суудаг дөрвөн хүүхэд газ үнэртэн, мансуурсан байдалтай байжээ. Мансуурсан хүүхдүүдийн хоёр нь нас барсан бөгөөд асуудлыг ХУД-ийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах хэсэг шалгаж байна. Түүнчлэн талийгаач хүүхдүүд ахуйн хэрэглээний газ хэрэглэсэн нь шалгалтаар тогтоогджээ. Дашрамд тэмдэглэхэд, бидний өргөнөөр хэрэглэдэг 2500 төгрөгийн үнээр зарагддаг ахуйн газ нь алдагдахад шууд залгиур хоолой руу орж амьсгал боогдож үхэлд хүрэх аюултай. Мөн газ үнэрлэснээр хүний ой ухаан самуурдаг болохыг мэргэжлийнхэн санууллаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүүхдэд ахуйн хэрэглээний газыг худалдаалахгүй байхыг анхаарууллаа.
М.Мишээл
Сэтгэгдэл үлдээх