Тав дахь Ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ, яагаад?

Монгол Улс найм дахь удаа Ерөнхийлөгчийн сонгуулиа хийх гэж байна. Найм дахь сонгуулиар монголчууд бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Энэ удаад Төрийн тэргүүнд нэр дэвшихээр АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намаасаа эрхээ авчихаад буй. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй улс төрийн хүчнүүд нэр дэвшигчдээ эрхийг нь олгосон гэсэн үг. Гэхдээ эдгээр нэр дэвшигчид энэ сарын 11-нээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд материалаа хүргүүлж, 17-нд бүртгүүлэх учиртай. Харин СЕХ, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихийг горилогчдыг бүртгэж авсан эсэхээ тавдугаар сарын 21-нд олон нийтэд мэдээлж, сонгуулийн мандатыг нь гардуулах үүрэгтэй. Харин иргэд хэнийг сонгох бол....   Э.Бат-Уянга

Сэтгэгдэл үлдээх