Нүүр хуудас Мэдээ Гараараа хийсэн юм уу? Яг үйлдвэрийнх шиг юм аа” гэдэг үгнээс их урам авдаг.

Гараараа хийсэн юм уу? Яг үйлдвэрийнх шиг юм аа” гэдэг үгнээс их урам авдаг.

bookworm
bookworm, TODNEWS.MN

Намайг Мягмаржавын Ариунжаргал гэдэг. 29 настай, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийг ландшафт архитектурын мэргэжлээр төгссөн. Энэ уралдаанд анх удаа “Эко урлал”-ын төрөлд Увс аймгийн Улаангом хотоос ирж оролцож байна. Анх 2 жилийн өмнөөс охиндоо зөөлөн тоглоом хийж өгөх зорилгоор youtube-с бичлэг үзэж, бие даан сурч байсан. Энэ хоббигоо ажил болгох хэмжээнд хүртэл гэр бүлийнхэн, нөхөр маань их дэмжиж тусалдагт нь баярладаг. Аав минь бидэнд “Юмыг нямбай хий” гэж үргэлж захидаг. Бас бүтээлүүдэд минь өнгөний зөвлөмж өгдөг. Ер нь өнгөний мэдрэмж сайтай, нямбай хүн лдээ.

 Өвөө маань уран дархан хүн байсан.  Аав минь барилгын зураг төсөл гаргадаг бас их сайхан зурдаг, гарын ур дүйтэй хүн бий.  Увс аймгийн угтах хаалгаар орохоос эхлээд, аймгийн бүх барилгын архитектур зургийг зурсан хүн гэж хэлж болно. Дүү минь бас архитектурын чиглэлээр мэргэжлээрээ ажилладаг. Биднийг бага байхад аав минь шинэ жилээр гэрэлтдэг цаасан уутан дээр зураг зураад, дотор нь төмөр утас, хөөсөнцрөөр янз бүрийн баавгай, туулай гэх мэт тоглоом урлаад хийчихдэг байсан.  Авдараа нээхэд алим, чихэр үнэртээд л их гоё дурсамж юм даа. Бид ер нь багаасаа л цаас харандаатай ойр өссөн нь аавтай минь холбоотой. /инээв/

Цаашдаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Манай мэргэжлээр хөдөө орон нутагт ажил олдох нь ховор. Олдлоо ч танил талгүй бол ороход хэцүү, мөн намын үзэл ихтэй. Яг хийж бүтээе гэсэн мэдлэг чадвартай залуучуудаа тэр болгонд сонгож, дэмжиж чаддаггүй нь тун харамсалтай. Гэхдээ хүн өөрөө л цагаа зөв зохицуулж чадвал аливаад шантрах зүйл байхгүй шүү дээ. Чөлөөт цагаараа шүлэг бичих, зураг зурах дуртай. Урдаас орж ирдэг бэлэн эсгийгээр болон монгол ноосоороо гар урлал түлхүү хийдэг. Орон нутаг гэхээс илүүтэй Улаанбаатар хотоос хувь хүн, албан байгууллагууд ихэвчлэн захиалдаг.

Монгол ноосоор хийсэн урлалд үнэртэй ус цацаад машины үнэртүүлэгч болгон ашиглахад үнэрээ удаан барьдаг. Бас угааж, арчиж цэвэрлэхэд эдэлгээ сайтай гэх мэт олон давуу талтай байдаг нь бүтээл хийхэд урамтай сайхан байдаг. Тийм болохоор цаашдаа өөрийн гэсэн гар урлалын дэлгүүртэй болох, монгол хонины ноосоор ийм зүйл хийдэг юм уу гэмээр аялал жуулчлалд түлхэц болохуйц бэлэгний сэт гаргахыг мөрөөддөг.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү