Илон Маск Техас мужид шинэ хот байгуулахаа зарлав

Тесла, SpaceX компанийг үндэслэгч Илон Маск шинэ хот байгуулж буйгаа зарлалаа. Тэрээр “Би Техас мужид Starbase хотыг бүтээж байна” хэмээн өчигдөр твиттер хуудсандаа бичжээ.

Bloomberg агентлагийн тодруулснаар SpaceX компанийн нисэх буудал байрладаг, Starship SN8 алсын тусгалтай пуужин туршигдаж буй Бока Чика сууринг тэрээр хот болгон өөрчлөн зохион байгуулахаар төлөвлөж буй ажээ. Газар нутгийн нэр өөрчлөхөд хуулийн дагуу мужийн шүүхэд хандах ёстой. Камерон тойргийн шүүгч Эдди Тревино одоогоор Тесла компанийн хүсэлт хараахан ирээгүй тул шүүхийн хэлэлцүүлэг товлогдоогүй гэлээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Илон Маск компаниа Цахиурын хөндийгөөс Техас руу нүүлгэхээ мэдэгдсэн. Тэрбээр Калифорниа мужийн цар тахлын хязгаарлалтыг шүүмжилж, Техас дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

CNBC-ийн мэдээлснээр Калифорниа мужийн орлогын албан татварын хувь хэмжээ Америктаа хамгийн өндөрт тооцогддог бол Техас муж тэг хувийн татвартай нь нүүдэл хийх гол шалтгаан ажээ. Компаниа нүүлгэснээр Маск шууд утгаараа тэрбум доллар хэмнэх бололцоотой гэж шинжээчид үзэж буй.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fpoqsp

brand lipitor 40mg <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 20mg for sale</a> order lipitor 80mg online cheap

Зочин
Ayybbu

buy generic lipitor <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg pills</a> lipitor medication