Жо Байден TikTok, WeChat платформыг сэргээлээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Хятадын TikTok, WeChat зэрэг платформуудыг Хятадын тагнуулын албатай холбоотой хэмээн үзэж, хүчтэй эсэргүүцэн, АНУ-д ашиглахыг хориглож байсан билээ. Гэвч энэ тушаал хуулийн олон асуудалтай тулгарснаас болж бүрэн хэрэгжиж амжаагүй байсан юм. Тэгвэл энэ долоо хоногт Ерөнхийлөгч Жо Байден дээрх хоригийг хүчингүй болгож, АНУ-д эдгээр платформуудыг чөлөөтэй хэрэглэхийг зөвшөөрлөө.

Хэдийгээр Трампын тушаал хүчингүй болж, дээрх платформын хэрэглээ нээлттэй болсон ч  цаашид АНУ-ын харилцаа холбооны департмент зөвхөн TikTok, WeChat тэргүүтэй гадаад оронд хөгжүүлсэн платформуудын үйл ажиллагааг нарийн хянахаар болжээ.

Уг шийдвэрээ Жо Байден “Үнэхээр эдгээр платформ АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж байгаа эсэхийг тогтоохын тулд баримт нотолгоо хэрэгтэй” хэмээн тайлбарласан байна. Харин TikTok платформыг хөгжүүлэгчдийн зүгээс дээрх шийдвэртэй холбоотой албан ёсны хариу өгөөгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Gdctgo

atorvastatin 80mg over the counter <a href="https://lipiws.top/">lipitor 10mg for sale</a> cost lipitor 40mg