Казахстан энэ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 95 хүнийг химийн аргаар хөнгөлнө

 Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 25 хүнийг ойрын химийн аргаар хөнгөлөхөөр төлөвлөж буй талаараа Казахстаны Засгийн газраас мэдээлжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Казахстан энэ онд нийт 95 хүнийг хөнгөлөхөөр төлөвлөж байгаа юм байна. Нэг хүнийг химийн аргаар хөнгөлөхөд 178 фунт стерлингийн зардал гаргахаар байгаа аж. Казахстаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Алексей Милюкийн мэдээлснээр 2018 оноос хойш буюу уг хууль хэрэгжиж эхэлснээр насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 15.4 хувиар буурчээ. Насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хөнгөлснөөр энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулна гэж тус улсын Засгийн газар үзэж байгаа юм. Гэхдээ химийн аргаар хөнгөлөх нь буюу тариа тарьж бэлгийн дур хүслийг нь буруулах нь ирээдүйн халдлагаас урьдчилан сэргийлж чадахгүй хэмээн үзэх ч хүн байгаа юм. Казахстанд насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн гаралт 2010-2014 оны хооронд жилд хоёр дахин өсч, 1000 орчим болсон байна. Тус улсад ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 20 хүртэл жилийн хорих ял оноодог. Гэхдээ Казахстан нь ийм арга хэмжээ авч байгаа цорын ганц улс биш юм. Хэдэн сарын өмнө Их Британийн засгийн газар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн ялтнуудыг засан хүмүүжүлэх илүү түгээмэл хэлбэр болгон химийн аргаар хөнгөлөх аргыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Онцлог нь Британийн ялтнууд шийтгэлийн хэлбэр болох шоронд хоригдох эсвэл хөнгөлүүлэх хоёрын аль нэгийг сонгох эрхтэй аж. Одоогоор 120 орчим хүчирхийллийн гэмт хэрэгтэн сайн дураараа ийм "эмчилгээ" хийлгэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл үлдээх