НМХГ аас 6 сарын 10-н хүртэл аялж зугаалахыг хориглосон шийдвэр гаргалаа. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Нийслэлийн Засаг дарга өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргасан. Түүнээс гадна COVID-19ын халдвараас сэргийлж иргэдийг олноор, нэг дор цуглахгүй байж онцгой байдлын дэглэмийг сахиж мөрдөхийг уриалаад байгаа билээ. Аялж зугаалахыг хориглосонтой холбоотойгоор нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1200 албан хаагч төвийн 5 дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх