Өөрийн биеийг үл хайхран ямар ч хариу нэхэлгүй өвчтэй хүмүүст тус хүргэдэг жолооч.

Испани улсад өөрийн биеийг үл хайхран өвтэй хүмүүсийг эмнэлэгт сэтгэл гарган хүргэж өгдөг таксины жолоочид эмнэлэгийн ажилчид гэнэтийн бэлэг барьж сэтгэлээ илэрхийлжээ.

Энэ тухай тус эмнэлгийн ажилтан орон нутгийн Marca сонинд өгсөн ярилцлагадаа “Бид түүнийг нэгэн өвчтөнг яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна гэж дуудсан юм. Харин ирэхэд нь түүнд бид дугтуйтай бэлэн мөнгө болон талархлын захидал бэлэглэсэн. Тэр зүгээр л уйлаад байсан. Үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байсан” хэмээжээ.

Испани улс одоогийн байдлаар тун хүнд байдалд байгаа бөгөөд тус улсын нийт 277 мянга гаруй иргэд шинэ коронавирусийн халдвар авч, 27 мянга гаруй хүн нас барсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх