Neil Armstrong саран дээр алхахаас хэдхэн сарын өмнө 1969 оны 3 сард Конкорде анхныхаа нислэгийг хийжээ. Тэд онгоцоо Apollo 11 сансрын хөлөгтэй адилхан хардуулахыг хүссэн ч түүнээс ч дээр харагдаж байлаа .Нэг ч онгоц Конкорде шиг олон нийтийн анхаарлыг өөр дээрээ татаж чадаагүй юм. Хэдийгээр 1960 онд анх загвар нь гарч хийгдэж байсан онгоц гэлээ одоо г хэр нь ийм гайхалтай загварын онгоц гараагүй байгаа юм.
- Загварын шийдэл.
Загварын хувьд Франц Англи 2р улсын бүтээл бөгөөд бусад онгоцноос шал өөр гурвалжин хэлбэртэй, сөнөөгч онгоц шиг хурц үзүүртэй хамартай байсан ба энэ 2 шийдэл нь 2 лаа тансаг цэрэглэлийн онгоц гэдгийг илтгэж байв. Цохны хагарал бутралаас сэргийлж жижиг цонхтой хийсэн бөгөөд заал нь урт нарийхан нэг эгнээ тус бүрдээ ердөө 4 хүний суудалтай байсан аж. Гэхдээ хүмүүсийн яриагаар бол агаарт нисэж буй уг онгоцыг зүйгээр нэг тухлаад явчихдаг буйдан мэт биш уралдааны машинд суугаад явж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг маш хурдтай гэж хэлсэн байна. Конкорде онгоцны загвар зохион бүтээгч хэлэхдээ анх загварыг гаргаад хархад гайхалтай болно гэдгийг мэдэж байсан ч гэсэн эцсийн үр дүн нь үнэхээр гайхалтай яг л хун шиг төгс үзэсгэлэнтэй харагдаж байсан гэж хэлжээ.
- Тансаг зэрэглэлийн орчин.
Онгоц нисэхээс өмнө хүлээлгийн заалд ердөө 100 орчим хүний хүлээлгийн танхимтай ба худалдаалах зүйлс нь үнэтэй зарагддаг байлаа. Зорчиж буй хүмүүс нь ихэвчлэн тэргүүн баян нэр хүндтэй хүмүүс байдаг бөгөөд тухайлбал Англи хатан хаан, хамба лам, Pop одод, жүжигчид, хувцас загвар зохион бүтээгч нар тоолж баршгүй олон төрийн тэргүүтнүүд зорчин явдаг байжээ.
Сэтгэгдэл үлдээх