Нүүр хуудас Мэдээ Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт аав болжээ

Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт аав болжээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Ямайк улсын ойрын зайн гүйгч Усайн Болт анхны хүүхдээ өлгийдөн авч, аав болжээ. Өнгөрсөн Ням гаригт түүний найз бүсгүй Каси Беннет амаржиж охин төрүүлсэн тухай Усайн Болтын төлөөлөгч мэдэгдлээ.

Энэхүү мэдээг сонссон Ямайк улсын ерөнхий сайд Андрью Холнесс өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Манай улсын ойрын зайн гүйлтийн домог болсон Усайн Болт түүний найз бүсгүй Каси Беннетт нарт охинтой болсонд нь баяр хүргье” хэмээн жиргэжээ.

Өдгөө 33 настай цахилгаан Болт өнгөрөгч 2017 онд их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан билээ. Гэвч одоог хүртэл түүний тогтоосон дээд амжилтуудыг эвдэх гүйгч олдоогүй байна. Болт 2009 оны Берлиний хөнгөн атлетикийн ДАШТ-д 100м зайг 9.58 секундэд туулсан бол 200м зайг 19.19 секундэд туулсан юм. Мөн тэрбээр тамирчны замналдаа нийт 11 удаа дэлхийн аварга болж, гурван олимпийн наадам дараалан 100 метрийн төрөлд алтан медаль хүртэж, 23 удаа олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд түрүүлжээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү