Нүүр хуудас Мэдээ АНУ-ын Элчин сайдын яам руу харвасан пуужинд хүүхэд гэмтжээ

АНУ-ын Элчин сайдын яам руу харвасан пуужинд хүүхэд гэмтжээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Иракийн нийслэл Багдад хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яам руу харвасан пуужин орон сууцны хорооллыг оносноос хүүхэд гэмтжээ. Пуужингийн халдлага гарахын өмнөх өдөр нь буюу Бямба гаригт АНУ-ын Элчин сайдын яаманд “C-RAM” агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг байршуулсан байжээ. Иракийн албаныхны үзэж буйгаар АНУ-ын Элчин сайдын яамнаас тус системээ ашиглан пуужинг замд нь амдаж сөнөөсөн байх магадлалтай гэнэ. Пуужинг Багдад хотын захын Али аль-Салех дүүрэг орчмоос хөөргөсөн пуужин орон нутгийн телевизийн ойролцоо айлын байшин дээр унасан аж.

Үүний зэрэгцээ АНУ-ын тэргүүлсэн эвслийн цэргүүдийн Тажи сургуулилтын баазыг чиглэн өөр нэг пуужин харвасныг Иракийн албаныхан мэдээлжээ. Тус баазад өмнө нь гуравдугаар сард пуужингийн дайралтын улмаас АНУ-ын хоёр, Их Британийн нэг цэрэг амь үрэгдсэн юм.

АНУ-аас Ираны Хувьсгалыг хамгаалах хүчний генералыг өнгөрсөн нэгдүгээр сард Иракт хөнөөснөөс хойш энэ мэт пуужингийн дайралт нэмэгджээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү