Нүүр хуудас Мэдээ ШУУД: Тусгай үүргийн онгоцонд ухаан алдсан эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлж байна

ШУУД: Тусгай үүргийн онгоцонд ухаан алдсан эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлж байна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 13:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ онгоцоор 172 иргэн эх орондоо ирсэн юм.

Нислэг газардсаны дараа Мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч нар онгоцонд нэвтрэн зорчигчдоос тандалт, асуумж авч байна. Тус нислэгийн үеэр зорчигч эмэгтэй ухаан алдсан ба түүнийг хамгийн түрүүнд онгоцны хойд хаалгаар буулгаж, эмнэлгийн тусламж үзүүлж буй талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Сэжигтэй тохиолдол бүхий хүмүүсийг онгоцны хойд хаалгаар буулгаж, ХӨСҮТ рүү хүргэдэг.

 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 172 иргэн ирж байна.

Posted by Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар on Monday, July 6, 2020

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү