Бразилийн Ерөнхийлөгчид коронавирусийн шинж тэмдэг илэрчээ

Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаруд ковид19 өвчний шинж тэмдэг илэрчээ. Тэрээр шинжилгээнд хамрагдахаар болсон байна.

Ж.Болсонару нь коронавирусийн тархалтад маш хайхрамжгүй ханддагаараа зартай удирдагчдын нэг. Бразил улс өвчний тархалтаар дэлхийд дэд байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд үүнд түүний “хувь нэмэр” их бий. Тэрээр хорио цээрийн дэглэм тогтоолгүй удсан учир хүн амын дунд өвчлөл, нас баралт эрс нэмэгдсэн байдаг. Өөрөө ч өвчнийг үл тоосон байдал гаргаж байсан тул Дээд шүүхээс амны хаалт зүүхийг тушаасан захирамж ч гарч байсан билээ.

Сэтгэгдэл үлдээх