Нүүр хуудас Мэдээ Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд 23,000 хоригдолд өршөөл үзүүлэв

Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд 23,000 хоригдолд өршөөл үзүүлэв

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Мьянмар улсад цэргийн эргэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал долоо дахь хоногтоо үргэлжилжээ. Тус улсад Үндэсний эв нэгдлийн өдөр баасан гарагт тохиосон ба энэ өдрийг тохиолдуулан цэргийн хунтын дэглэмийн шинэ эрх мэдэлтнүүд 23,314 хоригдолд өршөөл үзүүлэн сулласан байна. 

Үндэсний эв нэгдлийн өдрийг улс даяар өргөн дэлгэр тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг уламжлалтай. Энэ өдөр төрийн эрх мэдлийг гартаа аваад байгаа армийн генерал Мин Аун Лайн мэдэгдэл хийж олон арван мянган хоригдолд өршөөл үзүүлэн сулласан тухайгаа онцолжээ. Одоогоор өршөөлд чухам ямар ялтай хоригдлууд хамрагдсан нь тодорхойгүй байна. 

Ямартай ч 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө ял сонссон хоригдлуудад өршөөл үзүүлсэн ба энэ нь ардчилсан улс орны үндсэн зарчим хэмээн генерал Мин Аун Лайн хэлжээ. 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү