Нүүр хуудас Мэдээ Говь-Алтай, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Говь-Алтай, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Алагийн гол гэдэг газар өчигдөр /2012.02.12/ 00.06 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар 00.10 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авсан байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Адуут гэдэг газар хоёрдугаар сарын 11-ний өдрийн 18.29 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 19.00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авчээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү