
ОУВС-гаас авч хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гадаад валютын нөөц аажмаар нэмэгдэж, энэ оны эцэс гэхэд 1.6 тэрбум ам.доллар, 2020 он гэхэд дөрвөн тэрбум ам.доллар буюу импортын 6.7 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрнэ гэж өнөөдөр Монгол банкнаас мэдээллээ.
Уг хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, гадаад өрийн зохистой бүтэц, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болох хүлээлттэй байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Өнгөрөгч сарын статистик мэдээллээс үзэхэд дөрөвдүгээр сарын эцэст Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1.1 хувь буюу 28.0 төгрөгөөр чангарч 2419.4 болжээ.
Тухайн сард төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 2421.8 төгрөг байв. Мөн сарын эцэст төгрөгийн евротой харьцах ханш 2633.7, Хятадын юаньтай харьцах ханш 350.7, ОХУ-ын рубльтай харьцах ханш 42.5 байв.
Нийт ипотекийн зээлдэгчдийн тоо өмнөх сард 945 зээлдэгчээр нэмэгдэж 90850-д хүрчээ.
Шинээр олгосон зээлийн 65.7 хувь буюу 36.9 хувь тэрбум төгрөг нь хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл байна.
Ипотекийн зээлийн тухайд сард дунджаар тогтмол 25 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байгаа аж. Ипотекийн найман хувийн зээлийг энэ жил Монголбанк, Засгийн газар хамтран санхүүжүүлж байгаа.
Харин ОУВС-ийн хөтөлбөртэй холбоотойгоор ирэх жилээс Монголбанк ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж буй аж.
Э.Бат-Уянга
Сэтгэгдэл үлдээх