Олон Улсын  Захирлуудын зөвлөлийн хурлаар Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг энэ сарын 28-нд баталсан. Үүний дараа Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээлээ. 2017 оны  хоёрдугаар сарын 20-ны өдрийн зэрэглэл тогтоох нөхцөлд Монгол улсын зээлжих зэрэглэлийг “В- Тогтвортой” ангилалд хадгалах үндэслэл болсон байна. Фитч агентлагийн дүгнэж буйгаар  хөтөлбөр хэрэгжсэнээр дунд хугацаанд Засгийн газрын өрийн төлбөр гүйцэтгэх чадвар болон төгрөгийн тогтвортой байдал, сулралтад ирэх дарамтыг бууруулж байна гэв.  

Сэтгэгдэл үлдээх