Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо “Улаанбаатар–Сэтгүүлч 2019” цэнгүүн шилдгүүдээ тодрууллаа.

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны “Улаанбаатар Сэтгүүлч-2019” шинэ жилийн цэнгүүн  амжилттай болж өндөрлөлөө. Уг цэнгүүнийг Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Ганзориг нээж үг хэлэхдээ "Нийгмийн тулгамдсан асуудлыг мэргэжлийн үүднээс хөндөж,  их хотынхоо хөгжилд гэрэл нэмж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх өөр гарц, зөв шийдлийг хэрэгжүүлэх, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн сургалт, мэдлэг олгох, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлж, улс төрч, бизнесмен, ямар нэг мөнгөтэй бүлэглэлээс сэтгүүлч, редакцыг хамгаалах, бие даасан, хараат бус мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийг хангах" нь бидний эрхэм зорилго гэж онцоллоо. 

Мөн түүнчлэн НСНХолбоо өнгөрөгч 2019 онд хийгдсэн ажил,  сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх, чадавхжуулах зэрэг олон талт үйл ажиллагаагаа дүгнэсэн юм. 

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны нэрэмжит “Улаанбаатар сэтгүүлч-2019” цэнгүүний шилдгүүдээр  

  • сонины төрөлд “Өдрийн сонин”  сэтгүүлч Д.Гансаруул
  • сайтын төрөлд “Medee.mn”  сайтын редактор  Л.Батцэнгэл
  • сэтгүүлийн төрөлд “Үндэсний тойм” сэтгүүлийн сэтгүүлч Г.Сонинбаяр
  • радиогийн төрөлд “Гэр бүлийн радио 104.5” радиогийн сэтгүүлч М.Амарсайхан
  • телевизийн төрөлд “О тв” телевизийн захирал н.Ууганбаяр

 Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  жуух бичгээр БЗД-ийн засаг даргын тамгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Цэнгэлмаа, "Tug.mn" сайтын эрхлэгч Б.Ариунтуул, "Улс төрч" агентлагийн ерөнхий редактор Б.Ундрал нар болон Хөгжлийн банкны маркетинг судалгаа хариуцсан мэргэжилтэн Х.Болортуяа нар тус тус шагнагдлаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xndcqv

order lipitor 10mg <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg for sale</a> order atorvastatin 80mg online cheap