Бүгд Найрамдах Чех улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ийржи Бродскийн хийсэн цахим уулзалтаар хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа зэрлэг амьтдыг хамгаалах, сэргээн нутагшуулах, ойн менежментийг сайжруулах, ус, агаар орчны бохирдлыг бууруулах асуудлаар санал солилцлоо.
Байгаль орчны салбарт тогтвортой, амжилттай хэрэгжиж тодорхой үр дүн гарч байгаа ажиллуудыг тоймлоод, тахь сэргээн нутагшуулах ажил үр дүн, жил бүр тоо толгой нь өсөн нэмэгдэж байгааг БОАЖ-ын сайд Н.Уртнасан онцолсон юм. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх олон талт сэдвээр ярилцлаа.
Чех Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ийржи Бродски Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад ажлын амжилт хүсээд, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд ойн менежмент, ус, орчны бохирдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.