Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой албан уулзалт хийлээ.
Эрчим хүчний салбарт тулгамдсан асуудал, хөрөнгө оруулалтын ажлуудад аймаг орон нутгийн саналыг үндэслэн шийдвэрлэхээр болсон бөгөөд уулзалтын үеэр Өмнөговь аймаг болон Тавантолгой түлш ХХК-ийн хооронд Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төслийг эхлүүлэх, түүний түүхий эд тээвэрлэлт болон орон нутгийн хөгжил дэвшилд шаардлагатай хамтын ажиллагаа дэмжлэгийг тодорхойлж түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Өмнө нь байгуулсан санамж бичиг, өнөөдрийн байгуулсан гэрээнд заасныг хэрэгжүүлж ажиллах юм.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Өмнөговь аймагт ажиллах үеэр шахмал түлшний түүхий эдийн тээвэрлэлтийн асуудал, төмөр замын тээврийн нөхцөл байдал, мөн ДзДЦС-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж зарим асуудлыг шийдвэрлэж байна.
Сэтгэгдэл үлдээх