Ээжээ би таньдаа хайртай

Залхууралгүй заавал уншаарай нэгийг бодно гэдэгт итгэлтэй байна. Ээжээ гадуур их юм сонсогдох болжээ. Хүүхдээ айлын хашаа давуулаад шидчихсэн гэнэ, эмнэлэгийн үүдэнд авчраад хаячихдаг гэнэ, 10 сар тээж төрүүлчихээд минийх биш гэж хэлдэг гэнэ Би таныг намайг төрүүлж өсгөсөндөө харамсдаг гэж бодсон үе цөөнгүй бий.

Намайг харах болгондоо уур чинь хүрч бухимддаг байх гэж бодсон үе ч цөөнгүй хааяа бодоход ээжээ та намайг хөлд орох гээд тэнтэгнэж явахад уначих вийдээ гэж нүднийхээ булангаар хардаг байсан байх. Өндөр юман дээр гараад гүйж явахад минь болгоомжтой гээд маань мэгзэм уншдаг байсан байх. Хол явлаа гэхэд минь “Нүднээс хол байвал сайн байна. Ойрхон байхаар хүн зовоогоод байх юм” гээд хатуухан дуугардаг ч гараад явахад минь доголон нулимс унагаад “Үнсээд явуулах байсан юм” гэж амандаа бувтнадаг байсан байх.

Ээжээ харин би яадаг гээч Таарсан хүн болгон намайг таньтай адилхан юмаа гэж хэлэх тоолонд би баярладаг. Таараагүй байхдаа ч хоолойг минь сонсоод ижилхэн юмаа гэж хэлэхэд нь би догдолдог Өөртөө байгаа бүх мэнгэ, толбо, таных дээр байгаасай гэж би залбирдаг.

Хэрвээ тань дээр минь байвал зүрх шууд л цээжээ зад татах гэж байгаа юм шиг хүчтэй цохилдог. Ээжээ хүн ер нь сонин амьтан юм. Юугаач мэдэхгүй тэнэг төрчихөөд жаахан юм мэдээд эхлэхээрээ оодорч томроод дээрэнгүй болчих юм. Би чаднаа би чадна” гээд хэлчихвэл та надад дэндүү их итгээд сэтгэлээрээ дэмжиж байхад чинь дэмжсэнгүй гэж уурлаад таныгаа уйлуулж байснаа би санадаг.

Хайралсан хайр чинь эхэдсэн ч юм уу хазгай муруй гишгэхэд минь хэзээ ч дундрахгүй тэр их хайраа тэнэгхэн надад илчлэх эцсийн арга чинь “Би чамайг үхсэнд тооцлоо тэр нь надад амар, ингэж яваад үхчихжээ гэвэл сэтгэлийн бэлтгэлтэй байя” гэж хэлсэнийг чинь би одоо санадаг. Ээжээ энэ хорвоо дээр танийхаа үр болж мэндэлсэндээ би баярладаг.

Энэ орчлон дээр одоо хүртэл таньтай хамт байгаагаараа би бахархадаг. Энэ ертөнц дээр одоог хүртэл дэргэд минь байгаад тань би талархдаг. Энэ дэлхийн хэнд ч байхгүй ганцхан надад байдаг амьд бурхан нь та болохоор би мөргөдөг юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Papcgf

atorvastatin for sale online <a href="https://lipiws.top/">purchase lipitor without prescription</a> purchase atorvastatin generic