Б.Баярсайхан : "Хүүхэд хэрэглэгч” үндэсний өдрийн хүрээнд хүүхдээр дамжуулан эцэг, эхэд нөлөөлөх аянг өрнүүлнэ

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 сарын 15-ыг Монгол Улс өнгөрсөн жилээс эхлэн “Хүүхэд хэрэглэгч” үндэсний өдөр болгон зарлаж, хүүхдэд ээлтэй орчин бий болгох тэдний сайн сайхны төлөө чиглэсэн тоймтой ажлуудыг хийж тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Энэ жилийн хувьд Улс орныг хамарсан онцгой цаг үе тулгарсан тул энэ нөхцөлд тохируулан  хүүхдэд чиглэсэн ажлыг хэрхэн зохион байгуулах талаар ажлын хэсэг хуралдлаа. Хуралдааныг Хүүхэд хамгаалал, жендерийн тэгш байдал хариуцсан зөвлөх Б.Баярсайхан ахлаж холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл санал хэлэлцэв. Тус өдрийн хүрээнд өнгөрсөн жил хийсэн ажлууд нь тодорхой үр дүнд хүрч өгөөжөө өгсөн учир энэ жил илүү өргөн хүрээтэй тэр дундаа хүүхдээр дамжуулан эцэг, эхэд нөлөөлөх улмаар нийгмийн эерэг хандлагыг бий болгох, хүүхэд, залуусын хандалт ихтэй байгаа цахим орчин ашиглан зорилтот видео үзвэр бэлтгэх, зөв хэрэглээг хэвшүүлэх хүрээнд 9 төрлийн  ажлыг зохион байгуулахаар боллоо. Өнгөрсөн оны хувьд хүүхдийн өдөр тутмын хэрэглээнээс эхлээд тэдний сурч хүмүүжих сургууль, цэцэрлэгийн барилгын чанар, хувцас, хүнсний хэрэглээний стандарт зэрэгт анхаарал хандуулан ажилласан байна. 

 
Б.Баярсайхан : "Хүүхэд хэрэглэгч” үндэсний өдрийн хүрээнд хүүхдээр дамжуулан эцэг, эхэд нөлөөлөх аянг өрнүүлнэ

Б.Баярсайхан : "Хүүхэд хэрэглэгч” үндэсний өдрийн хүрээнд хүүхдээр дамжуулан эцэг, эхэд нөлөөлөх аянг өрнүүлнэ

Posted by Todnews.mn on Thursday, February 27, 2020

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Vtkrfy

brand atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">lipitor for sale online</a> lipitor 40mg for sale