Тулааны спортын мэргэжлийн холбоод дундаас Дэлхийд чансаагаараа хол тэргүүлдэг, нэр хүндтэй, номер нэг “UFC” холбоонд Монгол улсаас хамгийн анх элсэж, гэрээ байгуулсан цор ганц тамирчин бол Д.Батгэрэл юм.
Түүнийг нийт дөрвөн тулаан хийхээр гэрээ байгуулсан гэх албан бус мэдээлэл бий. Тэгвэл энэ сарын 7 ны өдөр түүний UFC холбооны дэвжээ дахь гурав дахь тэмцээн товлогдсон байна.
“UFC” холбоо, “Team Tungaa”, “One team” клубийн тамирчин Д.Батгэрэл Монголын MGL, MFC, олон улсын RUFF Baikal FC, Legend FC холбоонд хүч сорьсон туршлагатай. Мэргэжлийн дэвжээнд 20 орчим тулаан хийснээс дэлхийн чансааны найман тэмцээнд тулалдаж зургаад нь ялалт байгуулсан байдаг.
Сэтгэгдэл үлдээх