"Not My Responsibility"
Дуучин Билли Айлишийн Youtube сувагт "Not My Responsibility" нэртэй видео нийтлэгдсэн байна. Видеонд Билли Айлиш электро хөгжмийн аянд аажим аажмаар хувцсаа тайлан биеийнхээ галбирыг харуулахын зэрэгцээ бодишейминг болон өөрийгөө байгаагаар нь хүлээн авах талаар хүүрнэх болно.
Грэммигийн шагналт дуучин "Чи намайг мэдэх үү? Чи намайг үнэхээр сайн мэдэх үү? Миний санал бодол, миний хөгжим, миний хувцас, миний биеийн галбирын талаар чамд өөрийн гэсэн үзэл бодол бий. Зарим хүмүүс миний өмсдөг хувцсыг үзэн яддаг бол зарим нь магтдаг. Зарим нь миний дүр төрхийг бусдыг ичээхийн тулд ашигладаг бол зарим нь намайг шүүмжлэхэд ашигладаг.
Намайг илүү жижиг, сул дорой, зөөлөн эсвэл өндөр байхыг та нар хүсэж байна уу? Намайг чимээгүй байгаасай гэж бодож байна уу? Миний мөр чамайг өдөөн хатгаж байна уу? Тэгвэл миний цээж, бэлхүүс, ташаа яаж байна? Хэрэв би өөрт эвтэйхэн зүйлээ өмсвөл эмэгтэй хүн биш болно. Харин хувцсаа тайлбал завхай гэнэ" хэмээн тэрээр видеонд ярина. Мөн Билли Айлиш хэрэв бусдын шүүмжлэл бүрт ач холбогдол өгвөл цаашид хэзээ ч урагшилж чадахгүй гэж хэлсэн юм.
Энэхүү видеог тэрээр 2020 оны аялан тоглолтдоо зориулан хийсэн боловч коронавирусын улмаас концертууд нь хойшлогдсон билээ.
Сэтгэгдэл үлдээх