Карантины үеэр хэрхэн гэртээ хүүхдийн баяр зохион байгуулах вэ?

Хөл хорионы үеэр ч хөгжилдөж болно.

Коронавирусын цар тахлын улмаас дэлхий даяар олон сая хүүхэд гэртээ байх шаардлагатай болсон билээ. Тэр тусмаа удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншсанаар Хүүхдийн баяраар олон нийтийн газраар явахгүй, олон хүн цуглуулахгүй байж, баяраа гэртээ тэмдэглэхийг улс орон даяар зөвлөсөн байгаа. Гэхдээ энэ нөхцөл байдалд хүүхдүүдтэйгээ гэртээ олон сонирхолтой зүйлс хийж, хөгжилдөж болохгүй гэсэн үг биш юм. Үүний тулд бага зэрэг уран сэтгэмж, бүтээлч чанараа ашиглахад л хангалттай.

Зугаатай, үлгэрийн мэт хүүхдийн үдэшлэг зохион байгуулах маш хялбар. Ердөө л хүүхэдтэйгээ ярилцан, түүнээс ямар баяр хүсэж буйг нь асуухад л хангалттай. Хүүхдийн баярыг томчуудын хүслээр, хэт сүржин тэмдэглэх гэсний хэрэггүй. Харин хүүхдийнхээ дуртай зүйлсийг хийж, түүний хүслээр гэрээ чимэглэж, дуртай хоол, амттаныг нь хийж өгснөөр түүнд мартагдашгүй дурсамж үлдээж чадна. Хамгийн гол нь бүхнийг хамтдаа хийх хэрэгтэй юм шүү.

Өөрсдийн гараар бүтээл урлах

Карантины үеэр уран сэтгэмж, бүтээлч байдлаа ашиглан хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Жишээ нь та гар доорх материалаар (эсвэл тусгай багц худалдан авсан ч болно) гоёл чимэглэл урлаж, слайм зуурч, зураг зурж, баримлын шавраар янз бүрийн амьтад хийж, өөрсдийн гараар хүссэн зүйлээ бүтээж, тэр ч бүү хэл маш амархан шинжлэх ухааны туршилтуудыг туршиж үзэж болно.

Дижитал үдэшлэг зохион байгуулах

Нэг дор олон хүн цугларахыг хориглосон байгаа энэ үед гэрээсээ гаралгүй удсан хүүхдүүд найз нөхөд, дотны хүмүүсээ санан, уйдаж байгаа нь гарцаагүй. Тиймээс хүүхдийн баяраар Zoom, FaceTime, Google Hangouts апп ашиглан хайртай хүмүүстэйгээ дэлгэцийн цаанаас ярилцаж, мэндчилгээ дэвшүүлж, камерын өмнө хүүхдийн баярын бэлгээ задалж, дуулж, бүжиглэж дижитал үдэшлэг зохион байгуулан, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг зөвлөж байна.

Хамтдаа хоол хийх

Бялуу, капкейк, пицца, салат, жигнэмэг, зайрмаг гээд хамтдаа хийж болох ямар ч төрлийн хоол байж болно. Гол нь хүүхдийн оролцоо л чухал. Өөрийн гараар хийсэн хоол эсвэл амттанаа тэд бахархалтайгаар бүр ч илүү амтархан идэх дуртай байдаг.

Netflix үдэшлэг зохиох

Бүхэл өдрийн турш анимэйшн кино, хүүхдийн кино болон бусад шоу үзэн хүүхдээ баярлуулахын зэрэгцээ бага насны дурсамжаа сэргээх сайхан боломж бидэнд олдож байна. Хэрэв танд проектор байвал ханаа дэлгэц болгон хувиргаж, зочны өрөөндөө яг л кино театрт байгаа мэт мэдрэмж авах боломжтой.

Бүхнийг зөвшөөрөх

Хүүхдийн баярыг "За" гэж хэлэх өдөр болгоорой. Өөрөөр хэлбэл 24 цагийн турш та хүүхдийнхээ хүсэл бүрийг биелүүлж, бүхнийг зөвшөөрнө гэсэн үг юм. Тухайлбал хүссэн тоглоомоор нь тоглож, хүслийн жагсаалтад нь багтсан бэлгийг нь авч өгч, дуртай хоолыг нь хийх зэргээр мөрөөдлийг нь биелүүлээрэй. Өхөөрдөм бяцхан үрс нэг өдрийн турш өөрсдийгөө жинхэнэ ханхүү эсвэл гүнж хэмээн төсөөлөх бол та өөрийгөө яг л Жинни (бирд) шиг мэдрэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pbodpx

order atorvastatin 10mg generic <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg online</a> buy lipitor medication