Кирстен Синема – анхны бисексуал сенатын гишүүн. Харин түүний хувцаслалт бол эсэргүүцэл юм

Консерватизмын эсрэг.

Ягаан өнгийн пальто, үслэг зах зэрэг нь уламжлалт ойлголтын дагуу бол улс төрчийн дүр төрх биш гэж тооцогдоно. Гэхдээ Кирстен Синемагийн хувьд улс төрийн талаарх хэвшмэл ойлголтуудаас ангид, хуучинсаг үзлүүдийг үгүйсгэдэг нэгэн юм. Тэрээр АНУ-ын анхны нээлттэй бисексуал сенатын гишүүн төдийгүй Аризона мужаас гарсан анхны эмэгтэй гишүүн билээ.

Конгресс дахь анхны ажлын өдрөө Кирстен үслэг захтай ягаан өнгийн пальто өмсөн, гартаа саатай цүнх барьсан байв. Америкийн загварын сэтгүүлүүд нэн даруй түүнийг "Улс төр дахь Эль Вудс" хэмээн дуу нэгтэйгээр өргөмжилсөн юм. Түүний бүрдүүлсэн энэхүү төрх үнэхээр л ягаан хослол өмсөн Вашингтоныг байлдан дагуулдаг "Legally Blonde" киноны гол дүрийг санагдуулсан юм.

Кирстений стиль нэг биш нэлээд хэдэн удаа хэвлэлүүдийн гол ярианы сэдэв болсон байдаг. Сенатын гишүүн өөрийн хувцаслалтаараа дамжуулан эсэргүүцлээ илэрхийлдэг юм. Тэрээр юуны өмнө дресс-кодын талаарх хуучинсаг үзлүүдийг эсэргүүцдэг байгаа. Кирстен өвдөг давсан түрийтэй гутал болон цэцгэн хээтэй бэлхүүс тодотгосон даашинз өмсөж, үслэг помпонтой ээмэг зүүдэг. Энэ сард л гэхэд тэрээр ажилдаа амны хаалт болон 13 ам.долларын нил ягаан өнгийн хиймэл үстэй ирснээр дахин нэг удаа хэвлэлүүдийн анхаарлыг татсан байгаа.

Гэхдээ хувцаслалт бол түүний талаар ярих цор ганц сэдэв биш юм. Тэрээр сенатын гишүүний тангараг өргөхдөө өөрийн хүслийн дагуу Библи судар биш харин АНУ-ын Үндсэн Хууль дээр гараа тавин тангараг өргөсөн талаар хэвлэлийнхэн одоо ч бичдэг. Хүн амын дийлэнх нь шүтлэгтэй улсад ийм алхам хийнэ гэдэг их зоригтой явдал юм. Өнөөдөр Синема АНУ-ын конгрессын цор ганц шүтлэггүй гишүүн. Тэрээр ЛГБТК+ нийгэмлэгийн эрхийн төлөө тэмцэж, аливаа хэлбэрийн дайны эсрэг байр суурьтай байдаг. Гэхдээ шилжилт хөдөлгөөний бодлого болон цаг уурын хямралын асуудал дээр тэрээр харьцангуй консерватив үзэлтэй билээ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Equality Armenia (@equality_armenia) on

2019 оны нэгдүгээр сард ажлаа эхлүүлсэн АНУ-ын конгрессын 116 дах бүрэлдэхүүн олон талаар "анхдагч" болж чадсан. Ард түмэн Дональд Трампыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, нийгмийн цөөнхийг төлөөлж чадах нэр дэвшигчдийг дэмжиж, маш олон талт бүрэлдэхүүнийг бий болгосон. Ихэнх гишүүд АНУ-ын түүхэнд анх удаа тодорхой нийгмийн цөөнх бүлгүүдийг төлөөлсөн байдаг. Кирстенээс гадна Америкийн конгрессод яг одоо ЛГБТК+ нийгэмлэгийг төлөөлж буй Тэмми Болдуин гэх ганцхан гишүүн бий.

Трампын эрин үед улс төрчдийн хувцаслалт нь нэгэн төрлийн "чимээгүй эсэргүүцэл" болж хувираад байна. АНУ-ын хамгийн залуухан конгрессын эмэгтэй гишүүнээр тодорсон Александрия Окасио-Кортес (сонгогдох үедээ 29 настай байсан) ажлын анхны өдрөө цагаан хослол өмссөн байдаг. Цагаан өнгө нь эмэгтэйчүүдийн сонгуульд санал өгөх эрхийн бэлгэдэл бөгөөд үүгээр дамжуулан Александрия түүнээс өмнө энэхүү хүнд замыг туулж ирсэн бусад эмэгтэй улс төрчдөд хүндэтгэлээ илэрхийлсэн юм. Түүнчлэн АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын анхны эмэгтэй спикер болсон Нэнси Пелоси анхны өдрөө тод ягаан өнгийн даашинз сонгож байсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tgxtlw

generic lipitor 10mg <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg for sale</a> order lipitor 40mg pills