Манай улсын ойн сан бүхий газрын ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутагт харьцуулахад 10 хүрэхгүй хувийг эзэлдэг. Хуурай гандуу уур амьсгалтай нутгийн хувьд цөлжилт хуурайшилт эрчимтэй явагдах эрсдэлтэй. Иймд Монгол орны ойн нөөцийг нэмэгдүүлж, ойн сан бүхий газрыг хамгаалах, арчлах нэн шаардлага тулгараад байгаа. Энэ ажлын хүрээнд салбарын яамнаас дараах бодлогыг баримтлаж байна. Монгол улсын ойн нөөцийг нийт газар нутгийн 8.6%-д хүргэх зорилтыг Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан. Ойжуулалтын ажлыг эрчимжуулэхийн тулд нийслэл болон орон нутагт шат дараатай олон ажил эхлэж байна. Тухайлбал жил бүрийн бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын 25 мянган гэр хорооллын өрхийг мод тарих ажилд нэгтгэнэ. Цаашлаад модны ургалт арчилгаанд анхаарал хандуулж үр дүнг нэмэгдүүлэх нь.
Н.Уртнасан БОАЖ-ын сайд
Одоо байгаа ойн нөөцөө хамгаалахын тулд ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, нэг удаагийн түймэрт өртөх талбайн хэмжээг 20%-иар бууруулах, 120 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх, 32 мянган га талбайг зориудаар ойжуулахаар төлөвлөжээ. Мөн 500.0 мян.га талбайд ойн хөнөөлт, хортон шавийг устгах тэмцлийн ажил явуулах, ойн төлөв байдлыг сайжруулах арчилгаа цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байна.
Мөн Хил дамнасан түймрийн менежментийн хамтын ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх, боловсронгуй болгоход чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам, Монгол улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд материаллаг баазаа нэмэгдүүлж байна. Манай улсын нийт нутгийн ойгоор бүрхэгдсэн талбай 8.6 хувьд хүрсэнээр нүүрс төрөгчийн хэмжээ 25 хувиар буурч, ойн нүүрс төрөгчийн шингээлт 35 хувиар нэмэгдэх юм. Ингэснээр байгаль экологийн тэнцвэрт байдлыг сайжруулахаас гадна, агаар, хөрсний бохирдлыг бууруулж, дуу чимээг багасгах, зэрэг олон давуу талтай.
Сэтгэгдэл үлдээх