Даян хайрханы бэлд түр буудаллах ая тухтай орчин бүрдлээ

Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд хэрэгжиж буй Монгол, Герман улсын хамтын ажиллагааны хүрээнд "Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох’’(kfw) төслийн санхүүжилтээр Отгонтэнгэрийн ДЦГ-ын аяллын гол маршутын дагуу Алдархаан сумын Даян хэсэг Хадат аманд дотоод, гадаадын зорчигчдын тав тухтай, байгальд ээлтэй аялах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой отоглох, хоноглох цэгийн байгууламжийг барьж ашиглалтад орууллаа.

Тус отоглох цэг нь: 36м*63м хэмжээтэй 18 автомашины зогсоол, 20 майхан барих талбайтай, тэмдэг, тэмдэглэгээ, морины уяа, мэдээллийн самбар, модон шонг олсоор холбосон хашаа, ширээ, сандлын хослол, ширээ сандал бүхий сүүдрэвч, ил гал түлэх цэг, шорлог хийх зуух, галын саравч, сэргээгдэх эрчим хүчний гэрэлтүүлэг, Нийтийн АЦБ, гар угаалтуур бүхий байгууламж юм.

МОНГОЛ ОРНЫ ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛЬД ЗҮЙ ЗОХИСТОЙ АЯЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.