“Токио 2020” зуны 32-р олимпод оролцсон Монголын баг, тамирчид эх орондоо ирлээ. Эх орондоо ирсэн тамирчдаас сэтгүүлчид сэтгэгдлийг нь сонслоо.
Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны Олимпийн 32-р наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саид моллаи:
-Үнэхээр гайхалтай байна. Маш их жаргалтай байна. Олон Монголчууд байна. Бүгд жаргалтай байгаа байх гэж итгэж байна. Миний олимпын анхны медаль бол Монголчуудын медаль. Энэ медаль Монголчуудад сайхан бэлэг болсон болов уу гэж бодож байна.
-Монгол Улсын тамирчин гэж Олимпод дуудуулах ямар байсан бэ?
-Өмнө өөр орноо далбаа нь доор барилддаг байсан. Харин одоо бол Монгол Улсын далбаан доор тулалдаж байна. Яагаад гэвэл одоо Монгол. Энэ медаль надад маш их тус болсон. Та бүгдэд баярлалаа. Та бүгдэд маш их баярлалаа. Надад их тусалсан.
-Танай гэр бүл Монголд ирэх үү?
-Би сайн хэлж мэдэхгүй байна. Бага зэрэг бодох байх. Магадгүй ирэх үү, үгүй юу сайн мэдэхгүй байна. Яагаад болохгүй гэж...
-Та аль нэг улс руу явах уу?
-Үгүй. Яагаад гэвэл Монгол олон найзуудтай. Монголдоо үлдэнэ
-Та Монгол нэрээ мэдэх үү?
-Тиймээ. Миний Монгол нэрийг Молом гэдэг. Гоё нэр. Намайг Молом гэж дууддаг бүх Монголчууддаа БАЯРЛАЛАА.