ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЦАХИМ СИСТЕМД НЭВТРҮҮЛЛЭЭ

Говийн бага Дархан цаазат газар нь Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өмнөд хэсгийн хилийн заагийн 1,830,429 га газар нутгийг хамарсан “А”, “Б” хоёр хэсгээс тогтдог.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хяналт шалгалтын ажлыг шинэ төвшинд гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор СМАРТ системийг Говийн Бага Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2017 оноос амжилттай хэрэгжүүллээ.

2021 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр 19 байгаль хамгаалагч ажилласан ба нийт 243 удаагийн эргүүл, хяналт шалгалт хийж, 325 өдөр 56,737 гаруй км замыг туулж, эргүүл, хяналтын хуудас хөтлөн, тэмдэглэл хийсэн байна.

Эдгээр бүх мэдээллийг СМАРТ программын санд оруулсан. Ингэснээр нэгдсэн мэдээллийн сантай болж, байгаль хамгаалагч сард 2 удаа хяналт шалгалт, мониторинг хийж, ажил дүгнэхэд хялбар болсон бөгөөд мэргэжилтэн болон байгаль хамгаалагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлжээ. Цаашид Смарт программыг бүрэн ашиглаж Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутагтгийн захиргаануудад нэвтрүүлэхэд туршлага, хувь нэмрээ оруулан ажиллах юм.