Москва хотноо болж буй армийн боксын ДАШТ-ий зургаа дахь өдрийн хагас шигшээ шатны тулаанууд өчигдөр/2021.09.24/ боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Х.Энхмандах мөнгөн медалийн төлөө Оросын Дмитрий Двалитай тулалдаж, харамсалтай нь ялагдлаа. Харин түүний ах Х.Энх-Амар -56 кг-ын мөнгөн медалийн төлөө Алжир улсын тамирчин Усама Моржанетай тулалдаж, яллаа. Ингэснээр тэрбээр өнөөдөр/2021.09.25/ аваргын алтан медалийн төлөө тулалдах болно.
Х.Энх-Амарын гэргий Т.Болортуул мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн -57 кг-ын аваргын төлөө тулалдах болно.
Сэтгэгдэл үлдээх