Талибан 2000 жилийн тэртээх Бактрын алтыг хайж эхэлснээ зарлажээ. Тэдний мэдээлж байгаагаар алтыг хэн нэгэн Афганистанаас гаргасан бөгөөд энэ нь эх орноосоо урвасан, хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл гэнэ.
Бактрын алт хэмээн нэрлэдэг тус олдвор мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2000 орчим жилийн түүхтэй эд юм. Гэвч ажиглагчдын үзэж байгаагаар талибууд Бактрын алтыг нандигнан хадгалах гэсэндээ бус, Афганистаны түүх соёлыг цэвэрлэхийн тулд устгахаар эрэн хайж байгаа бололтой.
Тус эрдэнэсийг археологичид 1970-аад онд олж илрүүлсэн гэдэг. Афганы чинээлэг нүүдэлчдийн булшнаас олдсон тус олдворуудад Перс, Грекийн соёл, тэр дундаа алтан титэм хүртэл байсан гэдэг.
Сэтгэгдэл үлдээх